ЭМЯ: Сүүлийн хоногт 13 аймагт халдвар бүртгэгдээгүй

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 161 тохиолдол бүртгэгджээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 114 нь Улаанбаатар хотод, 47 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Энэ хугацаанд коронавирусийн халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй. 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 1308 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 304 нь хүүхэд, 94 нь жирэмсэн эмэгтэй байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 130 хүний биеийн байдал хүнд, 19 хүн маш хүнд байгаа аж. Харин гэрийн хяналтад 4652 хүн эмчлүүлж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)