Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 189 тохиолдол бүртгэгджээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 91 нь Улаанбаатар хотод, 98 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын улмаас нас баралт бүртгэгдээгүй сайн мэдээтэй байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 1377 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 358 нь хүүхэд, 100 нь жирэмсэн эмэгтэй байна. Түүнчлэн биеийн байдал нь хүнд 139, нэн хүнд 14 хүн эмчлүүлж байгаа ажээ.