Янкуудад би өргүй!

Монголын нийгмийн амьдралд оюуны эргэлт гарч байна. Орос-Украины дайн оюуны эргэлт бидэнд аваад ирж. Ёстой гайхалтай. Монголчуудын оюуны хийрхэл хэд хоног ёстой нэг цэцэглэв. Мухар сүсэгтэй, хий юм үздэг, уран сайхандаа живсэн ч гэсэн оюун санааны хувьд үхээнц дорой биш гэдгээ харуулж байгаад баярлаад баршгүй. Эрх чөлөө байнаа байна.

Орос ялагдчихна гэсэн том айдас Монголын нийгмийг нөмрөөд авав уу? Арай ч үгүй юү? Тэр зүг рүү туйлширч байгааг харж байна. “Бүү тэгчихээсэй” гэсэн итгэл (хэрэг дээрээ айдас) нь өөрийнх нь тархийг базчихдэг юм байна, монгол хүн дээр. Тэр өнцөг нь мухар сүсэг болоод тогтчихсон. Мухар сүсгээрээ өөрийгөө зөвтгөөд бусдыг буруутгадаг. Тэр мухар сүсгээ илэрхийлэх элдэв индэр бэлэн байна. Жишээ нь сошиалд комент, пост гэж том талбар байна. Facebook-ээр бол зураг хөрөг, нэр устайгаа шүршиж байна. Сайтуудад хөшигний араас нүүрээ нууж байгаад л хар сумаар шүршээд байх нь тэр.

Хэн ч буруушаах гээгүй. Ийм хүмүүсийг ойлгож хайрла, тэд чинь ардаа түмэн зовлонтой юм гээд нийтлэл бичсэн биш би олон фэнээ цааш түлхэж гэнээ. Дотны нөхөд ч байх шиг. Эртхэн надаас салаад авсан нь дээр л дээ. “Гомдлоо, Таныг ийм хүн гэж бодсонгүй”, “Таныг хүндлэхээ болилоо”, “Итгэж явсансан, даан ч дээ итгэл сэтгэл рүү минь ус цацлаа”, “Таныг дэмждэг. Энэ удаа чадахгүй нээ” ч гэх шиг. Гомдох эрх нь тэдэнд бий учраас би тэдэнд тал засах боломжгүй, надаас холдогтун, харин зурагтаа очоод битгий хага өшиглөчихөөрэй! 

Монголчуудын нүүдэлчин ухааны уран сайханлаг, байгаллаг чанар гэж лут юм байнаа. Гэгээтэй ганц нэг зүйлийг нь олж харахыг хичээдэг, түүнийгээ айхтар томруулж ойлгоод өөрийгөө тайтгаруулдаг, гадагшлуулдаг. Сонсохыг хүсэхгүй, үнэмшихийг хүсэхгүй байгаагаасаа болоод эсрэг талын элдэв мэдээнд сэтгэл хямардаг. Тэр нь тэр чигтээ цааш нь түлхэнэ. Явж явж үзэн ядагч болж хувирна.

Яг одоо ямар мэдээнд тэр вэ? Москвагийн ТВ-ийн нэвтрүүлгүүдийг алгасахгүй үздэг, түүндээ сүсэглэчихсэн, дагаж баярладаг, дагаж гуньдаг түг түмэн монгол хүн байдаг байх. Тэдний үзэх үнэмших эрхийг хэн ч хориглоогүй тул тэднийг баалах гээгүй. Сонсохыг хүсэхгүй, үнэмшихийг хүсэхгүй мэдээлэл нөгөө талд нь дэлхийн ТВ-ийн сувгууд, сайтуудыг  дүүргэчихлээ. Бүр үнэмлэхүй олонхи нь болчихлоо. Москвагийн ТВ-ийн нэвтрүүлэг Орос, Монгол хоёрт л саадгүй нэвтэрдэг байж магадгүй. Оросыг дагаж намирч яваа монголчууддаа учирлая, юу гэвэл дэлхийн олон (маш олон) ТВ, сайтууд Таны үздэгээс, Таны дүгнэдэгээс шал өөр мэдээ мэдээлэл цацаад болдоггүй ээ. Хоёр нүд, хоёр чихээ таглалтай биш!  

Энд би оношлоогүй шүү, дэлхийн хэвлэл мэдээллээр явж байгаа мэдээний зах зухаас нээж байна. Хоёр нүд, хоёр чихээ таглалтай биш, тийм биз дээ?  

Путины эрин үеийн төгсгөл ойртлоо, түүний дараа яах вэ гэдгийг бодож төлөвлөх нь бүү хэл төсөөлөхөөсөө ч айдаг, хэзээ ч тийм юм болохгүй гэсэн итгэлийн зул сэтгэл дотор нь сүүмэлзээд л, айж бэргэсэн, тэгсэн мөртлөө ийш тийшээ үсчсэн, нойргүй хоноцгоож ч байх шиг. Ийм монголчууд байнаа.  Гашуун үнэнтэй нүүр тулж чаддаггүй. Орос дайнд ялагдлаа, олон улсын хүчтэй санкцанд нэрвэгдлээ гэхэд дагаад амиа хорлочихож болохгүй шүү дээ, Та минь ээ! Путин л биш бол хэн ч хэрэггүй гэсэн үхмэл үзлээ гэгээрүүлэх хэрэгтэй. Путины уналтыг дагалдаад амиа хорлочихож болохгүй шүү дээ. Орос орон мөнх, Оросын ард түмэн мөнх үлдэнэ. Өөрөөр хэлбэл эрүүл саруул, өөр нүдээр олж харж, хоёр орны харилцаанд чадал чинээгээрээ тус болох хэрэгтэй.

Дараагийнх нь шинэ Оростой, шинэ оросуудтайгаа хамтран ажиллах сэтгэлийн хаттай байх хэрэгтэй. Дайны дараахи Оросын, мөн Украины ард түмний өөдөөс эгцлэн харах нүүртэй байх хэрэгтэй.

Цаг үе эргэчихлээ оросын эсрэг, Путины эсрэг, одоо түүнийг ба түүний дэглэмийг авч хаях үлдлээ хэмээн оросын өөрийнх нь сөрөг хүчнүүд дэлхий даяар цуурхаж байна. YouTube нээхэд л нуль тийм пост. Би яриад буй биш, интернэтийн их далайд ихэвчлэн тийм мэдээ дүүрчихчээ. Ийм явдлыг би уухайлж байгаа юм биш. Хүсэх ч юм биш. Путин бол Монголыг ойлгодог, Монголд элэгтэй Оросын сүүлчийн удирдагч байх вий гэдгээс би үхтлээ айж байна. Яг үнэндээ.

Facebook-д хоёр монгол хэрэлдэж байнаа. Би эшлэе:–Орос улсын ганц зөв зам бол нэг хүний дарангуйллын тогтолцооноос салж, өрнөдийн баримжаатай бүтэн ардчилсан улс болох явдал юм.–Гурван сая хүнтэй Монголд ардчилал гээч гай болж дуусаад байхад 140 сая хүнтэй Орос улсад юу болох нь тодорхойш дээ.

Энэ хэрүүлд гуравдагч этгээд оржээ: Орос ахаа сонгох уу, Хятад ахаа сонгох уу, Аан?

Бас л ориг хариулт. Орос ялагдвал Хятад Монголыг эзэлчихнэ! Үүнээс өөр хариулт олж чаддаггүй. Бид Оросын хүчинд л тогтож байгаагаас биш бид бол арчаагүй, дорой, хамгаалалтгүй хэмээн өөрсдийгөө доош хийж байгаатай яг адил. Дагаж ялагдая гэсэн ухуулга ч юм шиг. Монголчуудын уран сайханлаг, байгаллаг сэтгэлгээ ийм л юм руу түлхэнэ.

Болж буй үйл явдлыг ойлгох сэтгэлийн хаттай монголчуудад хандан хэдэн баримт бичье. Баримт гэх үү, хөрвүүлж болдоггүй дээ, аргумент юм даа. Юу гэвэл “Ялагдашгүй цайз” дотроосоо дэлбэрч байна. Орос орныг Оросын өөрийнх нь удирдагчид энэ удаа ялагдуулах нь байна. Украин руу судалгаа тооцоогүй, сэтгэлийн хөөрлөөр, тагнуулын буруу мэдээллээр халдаж ороод өөрийгөө буцаж гарах аргагүй цуст намганд суулгачихлаа. Сэтгэл хөөрөл буруу мэдээлэл гэдэг нь Оросын цэрэг хил даваад орчихтой зэрэг л амьд цэцгийн баглаа, үндэсний хувцсаар гоёсон украинчууд хот болгонд талх давсаа бариад угтана, ялалтын баярын ёслолын буудлага, О.Газмановын концерт, нацистууд нь хуйгаараа зугтах, эсвэл баригдаж цэргийн шүүхэд явах гэхчлэн. Гэтэл тийм юм болдоггүй ээ. Бүр эсрэгээрээ украинчууд нэг хүн шиг нягтраад эгцлэн босч хот болгонд эсэргүүцэн ёстой галзууртлаа байлдах нь тэр. Эрдэнэт хүний амь үй олноор сүйдэж байгаа учраас би эрэлхэг байлдлаа хэмээн хөөргөхгүй. Гэхдээ болсон үйл явдлын бодит факт тэр. Украинчууд зангидсан гар шиг нөгөө “нацист” эрх баригчдаа тойрч нягтраад байлдаж байна.  

Алагдсан хайран сайхан орос залуусын цогцос Украинаар нэг хөглөрч байна. Арван мянгыг давчихлаа. Энэ чинь сайхан юм уу? Харамсаад харамсаад баршгүй. Би ялагдсан украинчуудыг хэзээ ч “болж” гэж тавлахгүй, бас л харамсаж байна. Эрдэнэт хүмүүний амиар ингэж тоглож болдог юм уу?

Орос өөрийгөө хэт дээгүүр үнэлээд Украинаа хэт доогуур үнэлээд чигчий хурууны чилээ гаргахгүй хэмээн итгэж сэтгэж байлдаанд ороод одоо юу болж байна даа? Гашуун үнэнтэй нүүр тулж чаддаггүй монголчууд минь?

Монголчууд буруутны эрэлд мордохдоо гялс манс. Киев дэх “нацистууд” гэгчдийг нэр заан үзэн ядах, хараах зүхэх нь тоймоо алдлаа. Миний сайн найзууд ч тэгж харааж байна. “Би янкуудад өргүй” гэсэн тодотголтой хэсэг монгол хүн АНУ-ыг амны зоргоор хараах аж. АНУ, НАТО хоёр хамгийн гол буруутан бөгөөд яс хаягч гэнэ. Арай Европын Холбоог шүлсдэхгүй байх шиг, одоохондоо.

Яг энэ дайныг далимдуулаад, харин ч хожил олно гэсэн шиг Украинтайгаа барьцаад Гүрж, Молдова хоёр Европын Холбоонд элсүүлж аль гэсэн өргөдлүүдээ өргөн барьчихлаа. Нөгөө Евразийн эдийн засгийн холбоо/Гаалийн холбоог (Москваг) сонгохгүй гэх нь тэр. Төвөөс зайлсхийх хүч үйлчиллээ. Орос хичнээн ч түнш, холбоотон, найрсаг харилцаат орнуудаа өөрөөсөө түлхэж байгааг бүү мэд, хичнээн улс орон Москвагаас зай барихыг бүү мэд? Оросын оройлдог ТУХН, Евразийн эдийн засгийн холбоо/Гаалийн холбоо, ОДКБ, ШХАБ тэлж өргөжих нь бүү хэл энэ дайн ба олон санкцын дараа тэсч үлдэх нь үү?

Европ дахь Оросын сүүлчийн ганц түшиц–Серби гэх холбоотон нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн онц тусгай чуулган дээр Оросыг түрэмгийлэгчээр тодруулсан тогтоолд санал өгч Москвагийн зүрхэнд шар ус хурууллаа. Югославын 1990-ээд оны олон дайны үед Сербийн талд ганц ОХУ л хатуу зогсож байсансан. Сербийг сая тэгнэ чинээ ганц ч орос хүн төсөөлөөгүй явсан байх. Европын Холбоонд элсэхээ зарлах Сербийг бид мөд харна.  

Монголчууд буруутны эрэлд АНУ, Өрнөдөөс гадна нөгөө гайхал “ардчилал”-ыг нэр заав. Ардчилал л их буруутай болоод явчихав. Ардчилал, либерализм гэдэг мангасын тухай үлгэрээ цухалдан ярьцгаана. Ардчилал гэхтэй зэрэг л барууны ардчиллын сайн сайхан нь хаана байна гэж ирээд л өөрийнхөө гуйлгачин амьдралыг босгоод ирэх нь тэр. Яг л өөрийнхөөрөө бодно. Өөрөөрөө дүрслэнэ. Гучин жил гуриатаж яваа нь явж явж Америкийн буруу хэмээн ярихыг чихээрээ сонссон шүү. Сошиалд тургиж байгааг ярих ч юм биш. Сайн яваа нэгнээ Америкийг долоогч гээд нэрлэчихнэ. Янкуудад өргүй гэдэгчүүдийн логик гаргалгаа нь ердөө энэ л дээ.

Гомдох эрх чөлөөнд нь би саад хийж чадахгүй гэж дээр хэллээ. Гомдох эрх чөлөө гэх шинэ нэршил гаргаад ирлээ. Монголчууд 1990 онд олж авсан үй олон эрх чөлөөнүүдийн дотор ийм нэг эрх чөлөө амь бөхтэй байна. Хаашаа л харна, нуль гомдол, тэр нь өширхөл болчихсон. Өөрөөсөө бусдад хавтгайд нь гомдож байна. Түүнийгээ хэвлэл мэдээллээр тургиж гадагшлуулна. Яг одоо Орос сөнөвөл Монгол дагаж сөнөнө гэдэг чинь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж буй хэлбэр мөн л дөө. Ядуугийн ба арчаагүй сэтгэлгээ нь тийм бодол руу хөтөлчихсөн. Эх орондоо, монгол хүндээ, монгол оюун тархиндаа итгэхгүй явсаар бүдэрч унах гэж байгааг чинь  “өлөн эрх чөлөө” хэмээн нэрлэе!

“Муу эр дайнд хөөрдөг” үлгэрээр сэтгэлийн хөөрлөө барьж чадахгүй, “Орос ялна”, “Украин ялагдана” гэхчлэн ярьж мэдэгдэж яваа монголчуудыг ойлгож болно. Гэхдээ манай хууль тогтоомжинд “Дайн түрэмгийлэл, хүчирхийлэл сурталчлахыг хориглоно” гэсэн заалт байдгийг санаж явууштай.

Төгсгөлд нь шал хамаагүй зураг тавья. Үүнийг хүсэгчид, шууд хэлбэл энгэр дүүрэн ингэж явахыг хүсэгчид Монголд маш олон байдаг ба тэд л энэ суртлыг гамбир болтол нийгэмдээ хийж байна. (-Үргэлжлэл бий)


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (33)

  1. Энэ хүний хэлсэн ярьсан бичсэн нийтлэснийг сонсож уншиж л бдаг, боломжоороо. Ингээд дүгнэхээр энэ хүн маань АНУ барууныхныг магтан алдаршуулах талаар МОНГОЛдоо эхний 3т багтах, ОРОСыг муулан доош хийхдээ МОНГОЛдоо манлайд байхаар эрэмбэний судлаач л даа. Сүүлийн 100 жил дэх гадны улсад АНУ БАРУУНЫХАН ба ОРОСЫН зүгээс хийгдсэн хар муу үйлдлийг жагсаагаад үзвэл мэдээж АНУ тасархай илүү байхаар харагддаг л даа. Тэгээд эрхэм судлаач яагаад ингээд АНУ-г магтаад, ОРОСЯыг муулаад байдгийг гайхдаг юм.

    0 0 Хариу бичих
  2. 1. Монголд авчирсан ардчилал ардчилал биш шүү дээ. Тэгш боломж бол ардчилал. Гэтэл үүгээр ард түмний тархийг угааж сонгуулиар дэмжлэг аваад төрд орж, эрх мэдэлд хүрч, хувиа борлуулж, ард түмний өмч буюу улсын хөрөнгийг үнэгүй хувьдаа авах замыг нь ардчилал засаж өгөөд байна. Энэ ардчилалаас болж төрд ард түмний төлөө боол мэт зүтгэж, ард түмний өмнөөс бүхэл бүтэн улсыг удирдах мэргэжлийн бөгөөд ухамсартай биш, хувьдаа өмч хөрөнгө үнэгүй завших сонирхолтой, ямар ч чадваргүй гарууд улс төрийг самарч байгааг ардчилал гэж хэлэх гээд байх шиг. 2. Путин Оросыг буцаагаад улс болгосон. Бүр шинжлэх ухаан, техник, батлан хамгаалахаараа дэлхийн тэргүүлэгч улс болгосон. 90-ээд онд Америк устгасан хүчирхэг Орос орныг буцаан авчирсан. Энэ ард түмэнд нь сэтгэлд нь таардаг юм билээ. Удирдагчийн ажлаа ийнхүү хийж чадаж байгаа бол насаараа Оросын удирдагч ч байсан болно гээд ард түмэн нь үндсэн хуулиараа зөвшөөрчихсөн дөө. Ийм байхад Баярхүү гуай хүний хэрэгт хошуу дүрж байснаас саран дээх очиж юу гэдэг билээ, тэгсэн нь дээр байх.

    0 0 Хариу бичих
    • Батжаргалаа яг та нарыг хэлээд байна. Наад Путинаа шvтээд хvн биш болоод байна. Путин емне нь аугаа Орос орныг авчирсан цэгцэлсэн. Харин одоо дарангуйлагч диктатор болчихоод байна

      0 0
  3. Нийгмийн сүлжээгээр Дайныг дэмжигчдийн ихэнх нь орос троллууд, үлдсэн нь жэнкогийн албатууд гэж найдья

    0 0 Хариу бичих
  4. Оросууд Путингээ эсэргүүцэж байх Монголчууд шүлсээ үсэргэн хамгаалж байх

    0 0 Хариу бичих
  5. Мундаг.

    0 0 Хариу бичих
  6. Харж л байя. Оросуудын талд асуудал шийдэгдэхээр та юу гэж мурих бол. Олон төрлийн мэдээлэл үзсэн ч гэсэн тэд бүгд л ямар нэг манипуляцид орсон байдаг юм. Өнөө үе чинь мэдээлэл-сэтгэл зүйн дайны эрин үе шүү дээ. Хэн ч аль нэг талд л орно. Хоёулангийнх нь талд нэгэн зэрэг байх боломж их бага. Харин итгэл үнэмшил гэдэг бол уншсан, сонссон, харсан мэдээллээс өөр зүйл байдаг. Та хэт нэг талыг барьсан сэтгэл хөдлөлдөө автсан бололтой. Бас ямар ч утгагүй их юм бичих юм даа. Гэхдээ таны бичсэн зүйлийг хайдаггүй ч тааралдвал уншчихдаг сэхээтэн гэж байгаа БИ нь.

    0 0 Хариу бичих
    • Орос г Путинийг тахин шүтэж бараг амьдралынхан утга учир болгочихсон тэр шүтээн нь нүдэн дээр нь нурж сүйрч байгаа болохоор ихэл бухимдаж бна даа амиа хоролдоо хөгшөөн

      0 0
  7. Ямаршуухан дипломатч вэ гэдэг нь сүүлийн хэдэн жил бичиж буй нийтлэлээс нь харагдаад байна л даа. Судалгаа шинжилгээгүй, хэт сэтгэлийн хөөрөлд автсан, олон эх сурвалжаас мэдээлэл цуглуулалгүй хэт нэг талыг барьсан, үнэлэлт дүгнэлт муутай нийтлэлүүд бичдэг болсон. Олон улс судлаач гэхэд энэ дайны цаад эзэд буюу нууц ноёд нь хэн болохыг мэдэхгүй байгаа нь эс мэдэгч царайлав уу, үнэхээр мэдэн будилав уу. Цаашдаа Баярхүүгийн бичсэн зүйлсийг унших хүмүүс цөөрөөд л байна. Тэрээр хөгшрөөд хоцрогдоод байна уу даа...

    4 2 Хариу бичих
  8. Зөв зөв даанч Ихэнх нь ойлгохгүй байх аа. Оросын ард түмэн өөрсдөө дайныг эсэргүүцээд байхад ... хэлэх үг ч олдохгүйм малнууд гэе дээ.

    3 0 Хариу бичих
    • Маш зөв өнцгөөс харж бичсэн байна. Иймэрхүү сэтгэлгээ л бидэнд дутаад байгаа юм

      1 0
  9. За энэ хүний бодрол...тийм бж.....гайгүй...ОУ ХАРИЛЦАА МЭДЭХ ДИПЛОМАТ СУДЛААЧ ГЭЖ БОДДОГ БВ...ЗӨРЖЭЭ......3 ЖИЛИЙН ӨМНӨӨС Л ИЙМ БОЛЧИХЛОО ДОО....ЦАГ ХУГАЦАА Л ХАРУУЛАХ АСУУДАЛ....БОДОЛ БОДОЛДОО...БОДРОЛ БОДРОЛДОО.....2 УЛСЫН АСУУДАЛ БИДНЭЭС ХОЛ....БЖ....ДАЙН Л ЗОГСОГ.......АЛЬ Ч ТАЛЫГ ДЭХЖИХ...ДОРОМЖИЛОХ БИДНИЙ МОНГОЛЧУУДЫН ХЭРЭГ БИШ.....БИЕ ДААЖ ҮНДСЭН ҮҮРЭГЭЭ Л БИЕЛҮҮЛЭЖ...ҮДЭСНИЙ ҮЛЭЛЭЭ Л ХӨГЖҮҮЛЭЕ.....

    1 0 Хариу бичих
  10. Мэдэмхийрэхээ боль. Бас өөрийн бодлоо бусдад тулгах гэж бүү оролд. Чи зөвхөн өөрийнхөө сонирхсоныг аваад, сонирхоогүйг хаядагчуудын нэг мөнөөс мөн.

    4 2 Хариу бичих
  11. АНУс, Эби, Энхсайхан, Сайханбилэг, Баабар, Баярцогт, Баярхүү ... бүгд зайл!!! Ийм новшнууд л манай улсад гай болно

    3 3 Хариу бичих
    • Ардчилал гэсэн бүх зүйл та нарт нүдэнд орсон хог шиг болж дээ.Ардчилал алга болох үед ард түмнээс хулгайлсан хөрөнгөө аваад адлаад байсан Америк, Англи, Япон,Солонгос руу харх мэт зугтах болно. Муу коммунист 2 нүүртэнгүүд

      0 0
  12. Маш тодорхой сайн бичиж, санал нэг бна!!! ПУТИ НЕТ сөнөж орос оронд дотоод хувьсгал гарна, маш олон задарна!!! Энэ нь манай оронд маш муу!!!! ПУТЛЕР олон орны хөгжилийг ГҮН ШАВАРТ ХУТГАЛАА!

    1 0 Хариу бичих
  13. Монголчууд ардчилалыг ойлгодог. Тиймдээ ч тайван замаар олон намын тогтолцоотой болсон. Харин ардчилалаар халхавч хийж төрийн эрхэнд гараад мөн чанарыг нь гажуудуулсан учраас дургүй байгаа. Оросын асуудал бол тусдаа . Ямар ч байсан 2 хөршийн нэг бөгөөд оросуудын хүчин чармайлтаар тусгаар улс болсон нь ой тойнд нь хадгалагдаж байдаг юм шиг.

    2 1 Хариу бичих
  14. Ард түмнийг доромжлох эрх таньд байхгүй шүү.барууны долоогч минь.их мэдэмхийрч донгосхоо зогсоовол яасийн.

    3 4 Хариу бичих
  15. Энэ хүний бодол өмхийрсэнч өөрт нь хэрэгтэй . Элдэвийн гомдол ч юм шиг , тархи угааж байгаач юм шиг эрээчээд , неонацизмийг дэмжээд байгаа юмуу , дэмжихгүй байна гээд гомдоод байгаа юмуу . Чулч гэж

    6 4 Хариу бичих
  16. "Nazi-German in 22 Lessons" хэмээх номыг англи, герман хэл дээр захиалж аваад уншаарай. Гитлерийн тухай 1942 онд бичсэн хошин зурагтай ном. Одоо Путинтэй харьцуулж хараарай! Олон зүйл ойлгомжтой болох байх!!!

    1 0 Хариу бичих
  17. Өөр өнцгөөс харж болно оо. Бүгд муу гэхээр муу болох уу. Хэт нэг талыг барьж байгаа нь мэдэгдэж л байна л даа.Барууны суртал ухуулга мэдээ мэдээлэл 100% зөв гэж хэн батлах юм бэ?.

    2 2 Хариу бичих
  18. Үнэн үнэн. Юу үнэн энэ үнэн. Манкурт боолын сэтгэхүйд хүлэгдсэн оюун санааны мухардал. Уналт бол дэвшлийн эхлэл гэдэг юм гэнэ билээ. Хуурамч итгэл үнэмшил нь нуран унах их авралын зам мөрөөр орох хаалга болох биз

    2 0 Хариу бичих
  19. Энэ хүн л Оросыг сөнөхийг зөгнөж мөрөөдөөд байгаа хүн дээ.Тэр нь цаагуураа Монголыг байхгүй болгох санаа нь юм шиг байгаа юм.Олон жил дипломат албанд ажилласан энэ тэр гээд байдаг.Монголын төр ийм хүмүүсийг чухал албанд томилоод байсан болж байна даа.Орос улс сул дорой болвол Монгол улс тусгаар тогтнолоо алдах аюултай гэдгийг захын нүүдэлчин тэнэг монгол ч зөн совингоороо гадарлана.Сүүлийн энэ хүн Монголчуудыг нүүдэлчин энэ дэлхийн хамгий муу хүмүүс энэ тэр гэж хэлж тавлаад байгаа.Фашистын тэмдэг энгэр ханцуйдаа зүүчихээд нацист ёсолгоо хийгээд бусад улс үндэстний хүмүүсийг алж хядна гээд ил тод зарлаад жагсаад байгаа Украйны баруун хэдэн мужийн фашистуудын үг үйлдлээс тэдний хөөргөж шордож буй АНУ болон НАТО гийн зарим орнуудаас болж Орос Украйны дайн гарсныг бичиг үсэг тайлагдсан Монгол хүн бүр мэдэж байгаа.Энэ хүний хэт нэг талыг барьсан увайгүй үг тайлбар нь яг энэ цаг үeд өөрийгөө илчлэх шиг болж байгааг ард түмэн харлаа.Зөнөсөн юмуу,эсвэл нөгөө хөршийн хүн байсан нь цухалзаж байна уу,эсвэл баруунд холбоо хамаарал байна уу.

    5 4 Хариу бичих
    • uneheer putin ene ezerhiilen turemgiileh tulaand yalagdah yum bol oros oron undiihgui eeeeeee(YARIA HELELTSEER NI BUTEESEI)...shuud suirne...yalagdah ni barag l gartsaaguil bolloo...yaahav olon ulsuud oros suirvel mongol utgaaraa baihgui bolno gej ch yarij bna(MUU CH GESEN DELHIID HULEEN ZUVSHUURUGDSUN TUSGAAR ULS,HEN DURTAI NI DAIRAAD EZLEED BAIDAG CH TSAG YE BISH)).yamartai ch minii huvid dainiig eserguutsej bna...slava ukraini..manaid yu tohioldohiig tsag hugatsaa l haruulah baikh..

      0 0
    • Жинхэнэ мал

      0 0
  20. Уул нь эхэндээ овоо бичдэг, ярьдаг байсан чинь үнэн. 10-аад жилийн өмнөөс элийрээд эхэлж билээ. Нас явж зөнөвүү, Баабар мэтээс халдвэр аваад зүүдээ ярьдаг болчиховуу. Миний найзууд, сэхээтнүүд эсэргүүцээд гэж дахин дахин үглээд байгааг бодоход Биё тоолт нь нуран унаснаас гоморхоод байгаа ч юм шиг. Найз минь одоо больчих, чи хэзээ ч сайн дипломатч, судлаач байгаагүй нь хатуу үнэн шүү. Би оросын түрэмгийлэл унаасаа гэж бодож үзсээн. Гэхдээ болохгүй. Янкууд бүр даварна. Шинэ колоничлолын бодлого явуулна. Үүнийг зогсоож буй хүч нь ОХУ. Путин зөв тооцсон

    5 4 Хариу бичих
    • Жинхэнэ мал

      0 0
  21. Орос ялагдвал Эх толгойгүй манайх шиг л болно биз Ардчилал гэгч халдвар авчихсан улс шүү дээ Хэрэв 2 р дайн нэг толгойтой нэг намтай нэг хүн шиг байсан тулдаа Гитлер Германыг ялсан юм шүү дэХэрэв Орос д Ардчилал байсан бол ялагдах байсан юм

    4 1 Хариу бичих
  22. Zuv hellee mun Ukraine iin president iig alialagch baruunii huuheldei gej ikh muulj bna muu sain ch uls ornoo dain baildaand chireed avaad l ywj bna

    3 0 Хариу бичих
    • ээ.Жаахан харзная. Улсаа өөд нь чирээд байна уу?яанкуудын гар хол болж улсаа самхаж явна уу? гэдгийг харах л үлдээд байна.Баярхүү миньдээ чи Оросод очиж хятад судлаач болсноор ямагхан ч гэсэн диполматач нэр зүүж хоолоо олж идсэж яваа нь нүцгэн үнэн.Таны хэлсэнчлэн "өлөн эрх чөлөө" гэж товьёсныг чинь жаахан засварлаад чамдаа зориулаад ёстэй жинхэнэ утгаараа яанкуудыг бөгсийг "өлөн"-өөр долоогч болсжэ гэхээс дээ. Хэвлэлийн хийсвэр дайнд Яанкууд ялж яваа нь үнэн. Бодит үр дүн гэвэл Пүтен ялаж яваа байх.

      1 0
    • ээ.Жаахан харзная. Улсаа өөд нь чирээд байна уу?яанкуудын гар хол болж улсаа самхаж явна уу? гэдгийг харах л үлдээд байна.Баярхүү миньдээ чи Оросод очиж хятад судлаач болсноор ямагхан ч гэсэн диполматач нэр зүүж хоолоо олж идсэж яваа нь нүцгэн үнэн.Таны хэлсэнчлэн "өлөн эрх чөлөө" гэж товьёсныг чинь жаахан засварлаад чамдаа зориулаад ёстэй жинхэнэ утгаараа яанкуудыг бөгсийг "өлөн"-өөр долоогч болсжэ гэхээс дээ. Хэвлэлийн хийсвэр дайнд Яанкууд ялж яваа нь үнэн. Бодит үр дүн гэвэл Пүтен ялаж яваа байх.

      0 0
  23. Төгсгөлийн зурагтай холбож хэлэхэд манайд армигүй генералууд их бий шүү, юугаараа ч дэлхийн уос орнуудтай эн тэнцүү харьцах гээд бган бүү мэд, эцсийн эцэст хэл ам хууль журмаараа тохиролцож чадахгүй тохиолдолд хүчээр л шийддэг бхгүй юу,

    1 1 Хариу бичих
  24. Тиймээ Орос ялагдчих вий гэж айгаад байна. Ядуу арчаагүй л байгаа биз.

    1 1 Хариу бичих