Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавирусийн 190 шинэ тохиолдол батлагджээ. Шинээр илэрсэн халдварын 136 нь Улаанбаатарт, 54 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Орон нутгаас хамгийн олон буюу 23 тохиолдол Дорноговь аймагт батлагдсан бол14 аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй аж.
Энэ хугацаанд цар тахлын халдварын улмаас хоёр хүн энджээ.
Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 5312 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 1535 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэдгээрийн биеийн байдлыг үнэлбэл хөнгөн 380, хүндэвтэр 980, хүнд 148, нэн хүнд оноштой 19 хүн байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 368 нь хүүхэд, 86 нь жирэмсэн эх байна.