ЭМЯ: Сүүлийн хоногт 10 аймагт халдвар бүртгэгдээгүй

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар тоон мэдээлэл танилцууллаа. Сүүлийн 24 цагт 173 иргэнээс халдвар илэрчээ. Бүртгэгдсэн халдварын 87 нь нийслэлд, 86 нь орон нутагт батлагдсан байна. Энэ хугацаанд 10 аймагт халдвар бүртгэгдээгүй бол хамгийн олон тохиолдол Өмнөговь аймагт бүртгэгджээ. Харин энэ хугацаанд халдварын улмаас нэг хүн энджээ. Одоогоор 1614 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 396 нь хүүхэд, 83 нь жирэмсэн эх байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 19 хүний биеийн байдал маш хүнд байна. Харин өрхийн эмчийн хяналтад 5545 иргэн гэрээрээ эмчлүүлж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Халдвар багасаад байхад яагаад хүн нас бараад байдгын бэ

    0 0 Хариу бичих