
Орос-Украины сөргөлдөөнөөс зугтсан дүрвэгсдийн урсгал Европ тивийг нөмрөөд буй. НҮБ-ын мэдээгээр байлдааны ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш Украины 600 000 гаруй иргэн эх орноо орхин гарчээ. Үүний зэрэгцээ Украинд байнга оршин суудаг гадаадын 470 000 иргэнийг татан авах ажиллагаа явагдаж байна.
Al Jazeera сувгийн гэрэл зурагчин Иоана Молдован Украин-Румыний хилээр нэвтрэхийг зорьж яваа эмэгтэйчүүд, хүүхдүүдийн зургийг буулгажээ. Украины 18-64 насны эрчүүдийн хилээр гарч явахыг хориглосон юм.












