Украины эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлснийг эсэргүүцэж дэлхийн олон оронд ОХУ-ын Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын гадаа эсэргүүцлийн жагсаал болж байна. Жагсаалын үеэр хүмүүс шар-цэнхэр далбаа барьж, Украиныг дэмжсэн уриа лоозон хашгирч байжээ. Жагсаалд оролцогчдын ихэнх нь хилийн чанадад суугаа Украины иргэд бөгөөд “Украиныг хамгаална”, “Путинд үгүй гэж хэл” гэсэн уриа лоозон барьжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын түрэмгийллийг Дэлхийн хоёрдугаар дайны үед нацист Германы явуулсан цэргийн ажиллагаатай зүйрлэлээ.

Бейрут, Ливан

Барселон, Испани

Вена, Австри

Мадрид, Испани

Осло, Норвеги

Токио, Япон

Парис, Франц



Истанбул, Турк