ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулахаар шийджээ. Тэрээр иргэдтэй уулзахдаа энэ талаар мэдээлсэн бөгөөд ОХУ-ын эсрэг гадны хүчнүүдийн санаархалд ОХУ шуурхай хариу өгнө гэсэн байна. “Бид үйл явдлын ямар ч өрнөлд бэлэн байна. Шаардлагатай шийдлүүд бүгд гарсан байгаа” гэж тэрээр онцолжээ.