Хөгжлийн Банкны (ХБ) муу зээлтэй холбоотой “Өрийг өөрөөр нь төлүүлье-нэгдье, нэхье” уриатай УИХ-ын гишүүд, зарим сайд, олон нийт, хэвлэл мэдээллийн бараг бүх хэрэгсэл орсон халуухан хэлэлцүүлэг Туушин зочид буудалд саяхан болов. ТВ-ийн олон суваг, нийгмийн сүлжээгээр орон даяар шууд цацсан энэ хэлэлцүүлэг иргэдийн бухимдлыг төрүүлж, эсэргүүцлийн давалгаа нийгэмд үүсгээд байна.
1). Mуу зээлийг салган тусад нь хөрөнгийн менежментийн компани (ACM or asset management corporation) байгуулах, 2). Муу зээлийн барьцаа хөрөнгийг яаралтай худалдан борлуулж зээлийг нөхөн төлүүлэх, 3). Өөрийн хөрөнгийг эрс нэмэгдүүлж найдлагагүй зээлийг барагдуулах зэрэг орно. Нэг ба гуравдахь аргыг хэрэглэхэд ХБ-ны эзэн болох Монголын засгийн газарт тийм хөрөнгө гаргах төсвийн орон зай байхгүй. Монголын арилжааны банкууд болохоор өөрсдөд нь хөрөнгө дутуу байгаа. Монгол банкыг төсвийн чанартай үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан. Үлдсэн ганц зам бол барьцаа хөрөнгийг аль болох хурдан худалдах явдал. Гэвч Монголын шүүхийн тогтолцоо маш сул, үл хөдлөх үндсэн хөрөнгийг чөлөөлөх, борлуулах маргааны мэргэжилтэнүүд бараг байхгүй, тэгээд ч улс төрчидтэй хэт их холбогдсон. Монголын их хурлын гишүүд, төр засгийн удирдлагууд, шүүх цагдаа, хуулийн байгууллагуудын ажилтнуудын орлого нь хүн амын дундаж орлоготой харьцуулахад маш өндөр байгааг ХОМ-оос нь харж болно. ХБ-г сэргээн, ямар ч нэр өгсөн энэ дампуурлын гол шалтгааныг арилгахгүй бол дахиад л давтагдана. Суурь шалтгаан бол авлигын систем. ХБ бол нэг л жишээ. Монгол улс ийм байдалд орсоны гол шалтгаан бол төрийн нэртэй ч, хэний ч биш өмч хөрөнгүүд. Төрийн өмчтэй бүх аж ахуйн нэгжүүдийг хувьцаат компани болгож, тодорхой хариуцах эзэнтэй болгохгүйгээр авилгын системийг өөрчлөх боломжгүй. Төрийн өмчийг захиран зарцуулах эрхийг улс төрийн нам ардчилсан сонгуулиар ялж авдаг. Гэтэл энэ намууд институц болж чадахгүй байгаа учир төрийн өмчийн төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй. Мөн үнэ тогтворжуулах хөтөлбөр зэрэг үл биелэгдэх төслүүд гаргаж нийтийн хөрөнгө завшиж ирлээ. УИХ гишүүн болж халдашгүй эрхтэй, хуулийн хамгаалалтанд ордог. Бас гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хэргийг хэрэгсэхгүй болгодог жишиг тогтсон. Мөнгө угааж угаачихаад татварын өршөөл нэрээр цагаатгагддаг. Энэ бүхнийг өөрчилж, засч байж л авлигаасаа сална. Гэхдээ ард иргэдийн хүчтэй оролцоо, шаардлага маш чухал. Угаасаа ардчилал бол эрх чөлөө ба хариуцлагын нэгдэл гэдгийг бид дээр дооргүй мартсан. Төр засгаа авлигаасаа ангид байлгахын төлөө иргэд нь хариуцлагаа ухамсарлаж, идэвхитэй тэмцсэн улс орон л хөгжиж цэцэглэдэг. Хөгжлийн банк, ЖДҮ-ийн хөрөнгийг хэдхэн луйварчинд алдаад суугаад байх уу, Монголчуудаа.