Сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулахыг иргэдийн 71.9 хувь нь дэмжиж байна

Нийслэлийн ерөнхий боловсролын 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулах тухай санал, асуулгыг https://ulaanbaatar.mn сайтаар явуулж байгаа. Санал асуулга өнөөдөр 14.00 цагт дуусах бөгөөд одоогийн байдлаар 6174 иргэн саналаа өгчээ. Санал өгсөн хүмүүсийн 71.9 хувь нь дээрх саналыг дэмжиж буй бол 28.1 хувь нь дэмжихгүй байгаа юм. Санал асуулга дараах хоёр санал, асуулгаар явагдаж буй юм.

1.Дээрх 59 сургуулийг байршил, зорчих хөдөлгөөний урсгалаар бүсчлэн ойр байршилтай сургуулиудын хичээл эхлэх, тарах цагийг зөрүүлэх

Сургууль 1 - 07:45 цагт хичээл эхлэх
Сургууль 2 -08:15 цагт хичээл эхлэх
Сургууль 3 -09:00 цагт хичээл эхлэх

2. Дээрх зохицуулалттай уялдуулан нийслэл дэх аж ахуйн нэгж, байгууллагын ажил эхлэх, тарах цагийн уян хатан болгох

Ажил эхлэх цаг -07:00-10:00
Ажил тарах цаг -16:00-19:00

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. 8aas deesh angiudiig hewiin tsagt n oruulj hewiin tsagt n taraagaad, 8s doosh angih n tsagiig uurchluwul ydg ym. ihenh huwiin unaatai humuus dandaa baga angiih l baidagshuudee.

    0 0 Хариу бичих