"Хичээл эхлэх цагийг өөрчлөх эсэх санал асуулга явуулна"

Түгжрэлийг бууруулах зорилгоор 59 сургуулийн хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах саналыг Нийслэлийн боловсролын газраас гаргасан. Тэгвэл Их тойруу болон Яармагт байрлалтай, түгжрэлд нөлөөлдөг тэдгээр сургуулийн хичээл эхлэх, тарах цагт өөрчлөлт оруулах санал асуулгыг өнөөдрийн 14:00 цагаас хоёрдугаар сарын 18-ны баасан гарагийн 14:00 цаг хүртэл ulaanbaatar.mn сайтаар дамжуулан явуулахаар болжээ. 

Хичээл эхлэх цагийг 30 минутын зөрүүтэй болгосноор түгжрэлийг 12.5 хувиар бууруулна гэж холбогдох албаны хүмүүс тооцоолсон байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр 14:00 цагт хүргэх юм байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)