Шилийн богд олны хөлд дарагджээ

"Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн шинийн 8-н буюу өнөөдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сум "Шилийн богд" ууланд 900 орчим тээврийн хэрэгсэл, 3000 гаруй иргэн нэг дор цугларчээ.

Энэ талаар Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газраас тодруулахад "Шинийн 3-наас эхлээд хөдөлгөөн нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар 800-900 тээврийн хэрэгсэл, 3000 гаруй иргэн цугларсан байна. Сар шинийн баярын өдрүүдэд аймгийн цагдаагийн газар гурван пост гаргасан. Шинийн 15-н хүртэл цагдаагийн постууд ажиллана. Алба хаагчид зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор анхааруулга, санамж өгч, хяналт тавин ажиллаж байна. Түүнчлэн Байгаль орчны газрын алба хаагчид иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа.  

Сар шинийн дараа жил бүхэн ийм тооны иргэд "Шилийн богд"-д ирдэг. Дарьганга суманд тусгай хамгаалалтын захиргаа гэж бий. Тус газар иргэдээс 1000-2000 төгрөгийн хураамж авдаг. Өөр ямар нэг шимтгэл, хураамж авахгүй. Уг нь байгаль орчин бохирдуулсан болон зүй бус үйлдэл гаргасан иргэдэд хариуцлага тооцох нь зөв ч хууль эрх зүйн орчин хангалтгүй байдаг. Бид дур мэдэн хууль, дүрэм, журам гаргах боломжгүй. Хүмүүс ирээд буцсаны дараа сумын иргэд, ЗДТГ-ын алба хаагчид их цэвэрлэгээ хийдэг. Хөдөлгөөн шинийн 15-наас татардаг" гэлээ.

"Шилийн богд"-д гэмт хэрэг зөрчил бүртгэгдэж байгаа эсэхийг аймгийн цагдаагийн газраас тодруулахад "Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад харьцангуй тайван байна. Гэхдээ өчигдөр нэг автомашины осол гарсан. Хүн гэмтэж бэртээгүй. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил зонхилж байна" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. муу эр сайн эр болох гээд явышд. хогоо хаяж бүр бузарлачаад ирж байгаа бол.... лусын хорлол бузар дэв гээд л үзмэр зурхайд нь байнга л гарах бх даа. бүтэхгүй амьтан болж байгам байхөө

    0 0 Хариу бичих
    • хулгайч болгож аль гээд санаатай хог тарьдымуу.

      0 0
  2. Тэнэг хүмүүс л баяжих донтой болдог гэж нэгэн эрдэмтэй хүн ярьж байсан. Үнэн л хэрэг. Толгой доторхоо баян болгоогүй цагт энэ тэнэглэх тоглоом дуусахгүй.

    1 0 Хариу бичих
  3. Эргүү дагзнууд..Бүгд баяжихын хоосон донтонгууд..хэн ч мундаг болохгүй очьсон донтонгууд..Бузарлаж хог л хаяж бгаа.

    1 0 Хариу бичих
  4. талхлаад байна

    1 0 Хариу бичих
  5. Шилийн богдод мөргөх.мөр гаргахаар яадаг юм бол ? Яах ч гүй дээ мөнгө цаг 2 оо л үрдэг.уг нь билэгдэл юм байгаам.гэхдээ хогоо авч явж чадахгүй хүмүүст юу л байв гэж ..

    4 0 Хариу бичих
  6. Хөдөөний оркууд болиосой

    3 0 Хариу бичих