Монгол Улсын Хөгжлийн банк "Топ-100" аж ахуйн нэгжийн "Топ-5"-д шалгарлаа

Eagle.mn


Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран жил бүр Монгол Улсын нийгэм эдийн засаг, бизнесийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй “ТОП-100” аж ахуйн нэгжийг өргөмжилдөг уламжлалтай бөгөөд энэхүү арга хэмжээ 15 дах жилдээ зохион байгуулагдлаа.

Монгол Улсын 2015 оны “ТОП 100” аж ахуйн нэгжүүдийн “ТОП 5”-д Монгол Улсын Хөгжлийн банк өргөмжлөгдсөн бөгөөд банкийг төлөөлж Орлогч захирал бөгөөд Зээлийн газрын захирал Г.Одонтуул шагналыг гардан авлаа.

Энэхүү шалгаруулалтыг Сангийн яам, Гааль, татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо болон МҮХАҮТ хамтран аж ахуйн нэгжүүдийн 2015 оны албан ёсны санхүүгийн тайлан, тоон үзүүлэлтүүдэд тулгуурлан Улсад төлсөн татвар, Борлуулалтын орлого, Ажиллагсдын тоо, Ашиг, Хөрөнгийн хэмжээ зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэж, шалгаруулсан байна.

Монгол Улсын Хөгжлийн банк нь Улсын Их Хурал, Засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгийн хөгжлийн бодлогын хүрээнд улс орны эдийн засаг, нийгмийн өндөр ач холбогдол бүхий бодлогын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн ажилладаг бодлогын банк бөгөөд тус банк нь 2015 оны эцсийн байдлаар нийт 1792 төслийг санхүүжүүлсэн ба үүнээс 999 төсөл нь амжилттай хэрэгжиж дуусаад байна. 2015 оны эцсийн аудитлагдсан тайлангийн үзүүлэлтээр Хөгжлийн банкны нийт актив 6.1 их наяд төгрөг, нийт зээл 4.9 их наяд төгрөгт тус тус хүрч, оны цэвэр дүнгээр нийт 411.6 тэрбум төгрөгийн орлого, 33.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан ба улсад нийт 109.0 тэрбум төгрөгийн татварыг төлөөд байна.

Энэ нь тус банкны удирдлага, ажиллагсад, нийт хамт олны нөр их хөдөлмөр,  хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг онцлон тэмдэглэмээр байна.

Ийнхүү Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаа нь улсын нийгэм, эдийн засагт тодорхой үр нөлөөгөө үзүүлж буйн бахдам илэрхийлэл болж байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 38 , 4, 0 , 0

Хөгжлийн банкны бондыг долоон жилийн хугацаатай 600 сая долларын бондоор солино
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал барьж буй БҮТИ ХХК ийн хэсэг ажилчид цалин өгөхгүй удаж байна хэмээн гомдоллож ажил хаяжээ

    0 0 Хариу бичих