Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн анхны тэсэлгээг өнөөдөр хийнэ

Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээг өнөөдөр хийнэ. Тус ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоно.
Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл эхэлж, бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, Монгол Улсын эдийн засаг, улсын төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэх юм. Оюу толгой ХХК тав тэрбум орчим ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсад төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гурав дахин нэмэгдэж, жилийн 700 тэрбум төгрөгт хүрэх урьдчилсан тооцоолол гараад байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Баяр хүргэе

    0 0 Хариу бичих
  2. Нөгөө асар их алт бгаа юу?зөөгөөд дууссан уу?алтнаасаа татвар аваачээ

    0 0 Хариу бичих
    • аль дээр үед аваад зараад дууссан байх өө,

      0 0