Хийн хоолойн ТЭЗҮ батлах үйл ажиллагааг сурвалжлахаар ОХУ-ын хэвлэлийн агентлаг иржээ

Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулж, ОХУ-аас БНХАУ-ыг холбон байгуулах хийн хоолойн төслийн ТЭЗҮ өнгөрсөн сард бэлэн болсон. Тэгвэл төслийн гүйцэтгэгч “Газпром” компани Монголын талтай ТЭЗҮ батлан гарын үсэг зурах үйл ажиллагаа маргааш болно.

 “Шангри-Ла” зочид буудалд болох ТЭЗҮ-ийг эцэслэн батлах протоколд гарын үсэг зурах ёслолыг сурвалжлахаар ОХУ-ын томоохон хэвлэлийн агентлаг хүрэлцэн ирээд байгаа аж.

Монгол Улсын Ерөнхий сайд 2019 оны 12 дугаар сард ОХУ-д айлчлах үеэрээ Монголын нутгаар дамжуулан хийн хоолой татах асуудлаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Мөн Ноднин наймдугаар сард эрмэлзлийн санамж бичигт талууд гарын үсэг зурснаар тусгай зориулалтын компанийг байгуулж ТЭЗҮ боловсруулах ажил эхэлж байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Сайхан мэдээ байна. Хурдан ашиглалтанд ороосой

    0 0 Хариу бичих
  2. Одоо ажил эхлэнгүүт эх орондоо асар их хайртай хүмүүс тодрон гарч ирээд ажлыг унагах гэж бөөн будлиан үүснэ дээ.Энэ эргүү амьтдын араас нь Элбэгдорж Баярцогт мэтийн урвагчид мөнгө төлж тухирах нь ойлгомжтой.Энэ үед төр төмөр нүүрээ харуулах хэрэгтэй болох байх шүү.Америк мэтийн барууны орны тэжээврүүд болон АН ын нохдууд энэ төслийг унагахын тулд улангасан дайрах нь тодорхой.

    0 0 Хариу бичих
  3. МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ САЙЖРАХ, УТААНААС САЛАХ, УЛС ОРОНД ИРЖ БОЛОХ АЮУЛ ЗАНАЛД , ОРОСООС ХАМГААЛАГДАХ САЙХАН БОЛОМЖ, ХӨГЖИЛ ДЭВШИЛ ИРЖ БАЙНА ГЭЖ БАЯРЛАЖ БАЙНААА!!! АЖЛЫН БАЙР БИЙ БОЛОХ ЮМ БАЙНА. ОДОО РОСНЕФТЬ ОРЖ ИРЖ ҮНЭ, ЧАНАРЫН ӨРСӨЛДӨӨН БИЙ БОЛГОХ. ХАРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКАА ОРУУЛЖ ИРВЭЛ МАШ ИХ БАЯРЛАХ БАЙНА. БАЯРЛАЛАА.

    3 0 Хариу бичих
  4. Болж бна

    2 0 Хариу бичих
  5. Судалгаагаа сайн хийсэн юм уу, мэргэжлийн хүмүүсийн хүчийг ашиглаарай

    1 0 Хариу бичих
  6. Том боломж шүү! Хэт эх оронч худлаа хийрэхдэг, харддаг, үлгэр зохиодог ажлын садаанууд ингэсгээд гарч ирэх биз, нохойн чинээ тоох хэрэггүй одоо зөвхөн урагшаа!!

    9 0 Хариу бичих