Улаан тайгын хамгаалагчид Төрийн албаны зөвлөлд гомдол гаргалаа

БОАЖ-ын сайд асан Н.Уртнасан албанаасаа буухынхаа өмнө Улаан тайгын улсын хамгаалалтай газрын хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүхийг сольж, Э.Батцоожийг тус албанд томилох шийдвэр гаргажээ. Энэ томилгоог тус хамгаалалтын захиргааны ажиллагсад хууль бус гэж үзэж Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж байгаагаа мэдэгдэв. Шинээр томилогдсон Э.Батцоож нь Хөвсгөл нуурын ТХГ-т ажиллаж байхдаа хариуцсан 30 га газраа хамгаалж чадаагүй, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаагаа тэд мэдэгдлээ.


 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)