ХӨСҮТ Ц.Билэгтсайхан халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Дэлхий дахинд өнөөдрийн байдлаар 318 сая хүн цар тахлаар өвдөөд байна. Үүнээс 5.5 сая хүн нас баржээ. Европын холбоо, Америк тивд тархалт өндөр байна. Омикрон хувиилбар 149 улсад бүртгэгдээд байна. Манай улсад сүүлийн долоо хоногт тохиолдлын 2-3 мянга болж нэмэгдсэн. PCR шинжилгээнд эерэг эзлэх хувь оны өмнө 4-5 хувьтай байсан бол. Өнөөдрийн байдлаар 25 хувь болжээ. Нийслэлд тохиолдлын тоо огцом нэмэгдэж байна. Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймагт тохиолдлын тоо нэмэгдэж байна.  Өмнөх хувилбаруудын үед халдвар авч буй таван хүн тутмын нэг нь хүүхэд байсан бол одоо энэ тоо нэмэгджээ. Нийт өвчлөлийг насны бүлгээр нь харьцуулж харвал 0-4 насны хүүхдүүд 26.6 хувь, 5-11 насны хүүхэд 46.3 хувь байна. Вакцинд хамрагдаагүй 0-11 насны хүүхдүүдийн дунд өвчлөл өндөр байна. Омикроны давлагаатай зэрэгцээд томуу, томуу төст өвчний дэгдэж байна. Сүүлийн долоо хоногт томуу төст өвчнийг үүсгэгч таван төрлийн вирус орчилд байна. Цагаан сарыг гэр бүлийн хүрээнд биш, зөвхөн гэр гэртээ тэмдэглэх уриалгыг дагах шаардлагатай байна. Нийт тохиолдлын 91 хувь нь омикрон хувилбар байна.