Шатахуун ачсан чиргүүл онхолдож, 10 тонн түлш асгарлаа

2022 оны нэгдүгээр сарын 21-ны өдрийн 07 цаг 34 минутад Хан-Уул дүүргийн 14-р хороо Өлзийтийн замын уулзварт чиргүүл унаж 10 тн дизель түлш асгарсан дуудлага онцгой байдлын албанд иржээ. НОБГ болон Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид ажиллаж, чиргүүлийг татаж босгож шатахуун газрын хөрсөнд нэвчихээс урьдчилан сэргийлж, элс, шороогоор саармагжуулалт хийжээ. Асгарсан түлшийг аюулгүй газар зөөвөрлөн устгах ажиллагаа явагдаж байгаа тухай нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)