Сүүлийн хоногт 1673 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн эндлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит тоон мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 1673 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 1083 нь Улаанбаатар хотод, 590 нь орон нутагт батлагдсан байна. Энэ хугацаанд халдварын улмаас нэг хүн нас баржээ. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 7548 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн- 2235 
  • Хүндэвтэр- 4488
  • Хүнд- 773 
  • Нэн хүнд 52 хүн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)