Дорнод аймагт зарим төрлийн үйл ажиллагааг хязгаарлалаа

Ковид19 халдварын омикрон хувилбар дотоодод бүртгэгдсэнтэй холбогдуулан Дорнод аймаг зарим төрлийн үйл ажиллагаанд хязгаарлалт хийх шийдвэрийг гаргажээ.

  • Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын болон олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, спорт, соёл урлагийн арга хэмжээ, аймгийн хэмжээнд шагнал гардуулах арга хэмжээг маргаашаас буюу нэгдүгээр сарын 12-27-ны өдрийг хүртэл хязгаарлахаар болсон байна.
  • Худалдаа, үйлчилгээний байгууллагыг 22:00 цаг хүртэл ажиллуулах, сар шинийн баярыг гэр бүлийн хэмжээнд зохион байгуулахыг уриалжээ.
  • Халдварын голомт бүхий суманд голомтыг цомхотгох, тархалтыг бууруулах хариу арга хэмжээний багийг ажиллуулж, мэргэжил арга зүйгээр хангах, мэргэжлийн байгууллагууд өөрийн чиг үүргийн хүрээнд шинэ давалгаанаас урьдчилан сэргийлэх нэг сарын аян зохион байгуулах, эмийн нөөц, багцыг бүрдүүлэх бэлтгэл ажлыг үргэлжлүүлэн хангах зэрэг шийдвэрийг гаргасан байна.

Коронавирусийн омикрон мутац Монгол Улсад бүртгэгдэж, нийт иргэдийн дунд тархсантай холбогдуулан одоогоор Дархан-Уул болон Баянхонгор аймгийн удирдлагууд Цагаан сарын баярыг тэмдэглэхээс татгалзжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авдаг. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх болно [[email protected]]

    0 0 Хариу бичих