Шатахууны үнэ 15-50 төгрөгөөр өсжээ

Шатахууны үнэ нэмэгдсэн гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан. Энэ талаар Ул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас тодруулахад "Сүүлийн гурав хоногт дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдсэн. Үүний улмаас шатахууны хил үнэ өссөн. Одоогоор АИ92 шатахууны үнэ 15-20 төгрөгөөр, АИ95 шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдсэн" гэсэн хариулт өглөө.

Өнгөрөгч арваннэгдүгээр сард Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнэ тогтворжуулах төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөл хуралдаж шатахууны үнийг чөлөөлөхөөр болсон юм. Тухайлбал АИ92 шатахууны үнийг дэлхийн зах зээлийн сүүлийн зургаан сарын дундаж өртгөөр тооцож, тогтоохоор болсон. Ингэснээр шатахууны үнэ огцом нэмэгдэхгүй, аажмаар нэмэгдэхдээ нэг удаагийн үний өсөлт 100 төгрөгөөс хэтрэхгүй байхаар шийдвэрлэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Хэн билээ дээ хурдан 20000 болчихоосой энэ муу хотоор нь ганцаараа давьхах юмсан гэлүү дээ .Тэр болох нь дээ бурхан баячуудын талд баттай загсах юмаа

    0 0 Хариу бичих
  2. Хүн амаа эрүүл сайхан болгохын тулд хамгийн энгийн арга бол алхах юм. Тэгэхээр шатахууныг маш өндөр үнэтэй болгох хэрэгтэй. Бараг л шээсний газар машинаа унаж, машинтайгаа дэмий сэлгүүцэгчид их олон бна. Ажил гэр хоёрын хооронд нээх бензин орох ч үгүй. Түгжирч зогсож байсантай, өндөр үнэтэй бензин аваад шууд явсан нь адилдаа адил. Харин ч цаг хугацаа хэмнэнэ.

    1 1 Хариу бичих
  3. Юмны үнэ нэмэгджээ. Зүгээрээ адилхан л нэмэлцэнэ байх.

    0 0 Хариу бичих