Кипрээс дельта болон омикроны хос өсвөр илэрлээ

Коронавирусийн шинэ хувилбар болох омикрон болон дельта хувилбарын нийлбэр өсвөр Кипрээс илэрчээ. Энэ тухай Киприйн их сургуулийн вирус судлалын лабораторийн эрхлэгч Леонтиос Кострикис мэдээлжээ.

"Дельтакрон" нэр авсан өсвөрийн генетикийн үндэс нь дельтатай төстэй ч зарим мутаци нь омикронтой адилхан. Хос өсвөр хэр аюул тарихыг таамаглахад эрт байгаа ч  эх хувилбаруудынхаа өндөр түвшний  нас баралт, тархах хурдыг авсан бол түүнтэй хийх тэмцэл маш бэрхшээлтэй болно. 

Кипр нийтдээ 25 хүнээс дельтакрон илэрсэн бөгөөд эдгээрийн 11 нь коронавирусээр өвчилж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийнх, бусад нь тус улсын жирийн оршин суугчдаас илэрсэн ажээ. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Нээрээ юм уу даа

    0 0 Хариу бичих