NBA –ын Голден Стэйт Уорриорс багийн хамгаалан тоглогч Клей Томпсон 941 өдрийн дараа талбайдаа иргэн ирлээ. Тэрээр 2019 оны 6-р сарын 14-ны өдөр Торонто Рэпторс багтай финалын төлөөх тоглолтод оролцож байхдаа /ACL/-буюу өвдгөндөө гэмтэл авч талбайг орхисон билээ. Түүний хувьд эхний хэдэн тоглолтуудад минутын хязгаарлалтай байх бөгөөд нэг тоглолтод дунджаар 15-20 минутыг талбай дээр өнгөрүүлнэ гэж багийн удирдлагууд тооцоолсон байна.

Клей Томпсоныг бэртэхээс өмнө NBA-ын зарим нэг супер тоглогчид ямар багт байсан бэ?
Кевин Дюрант Голден Стэйт буюу багийнх нь хамтрагч байв...
Жеймс Харден Хьюстон Рокетс багаа чирсээр...
Рассел Уэстбрүүк Оклохама Сити Тандер багтаа үнэнч хэвээр...
Энтони Давис Пеликансаас татгалзаж эхлэв...
Кайри Ирвинг Бостон Селтикс драма үргэлжилсээр...
Кавай Леонард Торонтод аваргын цом бэлэглэсэн...
Крис Пол, Харден нарын дахин нэг бүтэлгүй улирал...
гэсэн ч өнгөрсөн үйл явдлыг түүний бэртлийн хугацаатай харахад сагсанбөмбөг сонирхогчдын хувьд 4-5 жил өнгөрсөн мэт санагдана.