Цар тахалтай зэрэгцэн томуугийн дэгдэлт гарах эрсдэл өндөр байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс томуу, томуу төст өвчний дэгдэлтийн талаар мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлаач их эмч Ч.Уртнасан "Сүүлийн хоёр жил томуугийн өвчлөл улирал хоорондын түвшинд байсан. Гэвч 2021 оны наймдугаар сараас дэлхий дахинд улирлын томуугийн үүсгэгчүүд орчилд орж өвчлөл нэмэгдсэн. Манай оронд 2021 оны 11 сараас өвчлөл нэмэгдсэн. Улсын хэмжээнд улирлын томуугийн идэвхжлийн түвшинд байна. Харин орон нутагт өвчлөл нэмэгдэж дэгдэлтийн хэмжээнд хүрэх эрсдэлтэй байна. Томуугийн дэгдэлт коронавирусийн халдвартай зэрэгцээд гараад ирвэл бид бага насны хүүхдүүдээ илүү их анхаарах шаарлагатай болно. Учир нь томуу томуу төст өвчинд жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд, архаг хууч өвчтэй хүмүүс өртөх эрсдэлтэй. Орчилд байгаа вирусууд нь тав хүртэлх насны хүүхдэд хүндрэл нас баралт учруулах эрсдэлтэй байдаг. Иймээс бага насны хүүхдэдээ илүү анхаарах шаардлага үүсэж байна. Мөн эрүүл мэндийн байгууллагын зүгээс хүүхдийн орны хүрэлцээ, ачаалал нэмэгдсэн тохиолдол авах арга хэмжээ зэрэг шаардлагатай ажлуудыг хийж байна. Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор үүнд дан ганц эрүүл мэндийн систем анхаарал хандуулахаас илүү иргэд анхаарал хандуулах хэрэгтэй байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд нийгмийн арга хэмжээ амьсгалын замын өвчлөлд яаж нөлөөлдөг вэ гэдгийг харсан. Тогтмол маскаа зүүж, гараа угааж, хүн хоорондын зай барснаар коронавирусээс сэргийлэхээс гадна амьсгалын замын бусад өвчлөлийг бууруулж чадсан. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ мөрдсөөр байх шаарлагатай. Ингэснээр эмнэлгийн орны ачаалал нэмэгдэж, коридорт хүүхэд авах нөхцөл байдалд хүрэхгүй байх боломжтой. Насанд хүрэгчид гэртээ байгаа хүүхдүүддээ элдэв ханиад томуу тээж очоод байдаг. Иймээс аав, ээжүүд халдвар хамгааллын дэглэмээ баримтлах хэрэгтэй байна. Мөн тохирсон дасгал хөдөлгөөн хийх, эслэг сайтай хоол хүнс хэрэглэх, зөв амрах шаардлагатай. Томуу болон коронавирусийн халдвар нь амьсгалын замын халдвар учраас илрэх шинж тэмдэг нь нэг. Томуугийн үед огцом өндөр халуурах, бие арзайх, бөөлжих, үе мөч өвдөх шинж тэмдэг илэрдэг. Бага насны хүүхэд түлхүү өвчилдөг. Түүнчлэн хамгийн их орчилд багаа хоруу чанар өндөртэй вирус нь амьсгалын замын синстал вирус байна. Энэ вирус нь хоёр хүртлэх насны хүүхдэд маш их хүндрэл үзүүлдэг. Бронхит хэлбэрээр явагддаг. Хүндэрч үгдэрдэг. Түүнчлэн түвэнх гэмтээж, хоолоо өвтгөдөг төрлийн вирус ч их байна. Харин рено, аденовирус нь хамрын шуухнаа хэлбэрээр илэрдэг онцлогтой" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)