Цус ойртолт Монгол орныг нөмөрчээ. Зүрхний ховдол цоорхой, төрөлхийн гажигтай төрөлтүүд, цусны хорт хавдар гээд хэцүү нэрт өвчнүүдийг бид байгаль орчин, идэж буй хүнстэйгээ холбож ярьдаг ч энэ нь цус ойртолтоос үүдэлтэйг судлаачид нотолжээ. Хүн амын бодлого, генийн асуудалд төр анхаарал хандуулах цаг нь нэгэнт иржээ. Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С. Ганбаяр, Б.Өнөболд нар тайлбарлан хүргэнэ.