Хятадад омикрон хувилбарын анхны тохиолдол бүртгэгджээ

Хятадын Тяньжин хотод Ковид19-ийн шинэ хувилбар болох омикроны анхны тохиолдлыг бүртгэгдсэн талаар Хятадын эрх баригчид өчигдөр мэдээлжээ.

Омикрон хувилбар арванхоёрдугаар сарын 9-нд  гадаадаас ирсэн хүнээс илэрсэн байна. Тухайн иргэнд Ковид19 халдварын шинж тэмдэг илрээгүй байсан талаар тус улсын эрх баригчид онцолсон байна. Халдвар тээгчийг одоо тусгаарлан эмчилж байгаа аж.  

Хонконг хотод энэ сарын эхээр омикрон хувилбарын анхны тохиолдол илэрсэн юм. Өчигдөр тус хотод хоёр шинэ тохиолдол нэмэгдсэнээр омикрон хувилбарын тохиолдлын тоо долоо болсон байна. Анх Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад илэрсэн омикрон хувилбар одоогийн байдлаар дэлхийн 50 гаруй улсад тархжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. манайхан хамар ухсан хэвээрээ юу?

    0 0 Хариу бичих
  2. Surguulia oruulahgui baimaar bna

    0 0 Хариу бичих