"12 дугаар сарын 15 гэхэд зорилтот бүлгийн 50 хувийг нэмэлт тунгаар дархлаажуулна гэсэн зорилтдоо хүрэхэд ойрхон байна"

Улсын Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабаас өчигдөр өгсөн мэдээллийн үеэр НЭМГ-ын дэд дарга Ж.Отгонболд урвалж оношлуурын нөөц, дархлаажуулалтын явцын талаар танилцуулав.

Тэрээр "Нийслэлд одоогийн байдлаар 32 эмнэлэгт коронавирусийн халдвартай 1725 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 3993 хүн гэрээр хянагдаж байна. Мөн ойрын хавьтал болсон 4935 иргэн бий. Биеийн байдал нь маш хүнд хүний тоо 69 байна. Орны эргэлтийн хувьд эмнэлэгт хэвтэлт багасаж, эмнэлгээс гарсан тохиолдлын тоо өссөн. Нийслэлийн хэмжээнд PCR шинжилгээний зургаан хоногийн нөөцтэй байна. Нийслэлийн хэмжээнд 171 хороо, явуулын 37 баг гээд нийтдээ 225 багаар 924 эмч ажилчид дархлаажуулалт хийж байна. Нийслэлийн нийт хүн амын 74.9 хувь нь нэгдүгээр тунд, 71.6 хувь нь хоёрдугаар тунд хамрагджээ. Харин гуравдугаар тунд 26.8 хувь нь хамрагдаад байна.Сүүлийн долоо хоногт их дээд сургуулийн багш, ажилтан, оюутнууд нэмэлт тунд маш идэвхтэй хамрагдсан. 12 дугаар сарын 15 гэхэд зорилтот бүлгийн 50 хувийг нэмэлт тунгаар дархлаажуулна гэсэн зорилтдоо хүрэхэд ойрхон байна" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)