Эрүүл мэндийн салбарынханд зориулсан “Монгол бахархал” хүндэтгэлийн тоглолт болно

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын хамт олон Ковид19 цар тахалтай тэмцэхэд хүч, хөдөлмөрөө зориулан, цаг наргүй ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын ажилтнуудад хүндэтгэл үзүүлж “Монгол бахархал" тоглолтыг 2021 оны арваннэгдүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд 17 цагаас тоглохоор болжээ.       

Ингэхдээ тус тоглолтыг эрүүл мэндийн салбарын 600 эмч эмнэлгийн ажилчдад  хоёр өдрийн турш үнэ төлбөргүй тоглох юм. Үүнд Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэшлийн төв, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, түүний харьяа эрүүл мэндийн байгууллагуудын ажилтнуудын төлөөллийг оролцуулах аж. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)