Казахстан улсын Нур-Султан хотноо ирэх сарын 25-31-ний хооронд энэ жилийн блиц болон рапидын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдахаар болжээ. Тус тэмцээний хоёр ангилалд эрэгтэй шатарчид 2550 буюу түүнээс дээш, эмэгтэй шатарчид 2250 буюу түүнээс дээш тохиолдолд оролцох боломжтой юм байна. Улс бүрийн шатрын холбоодод эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг шатарчинд оролцох эрх олгодог тул гадаад чансаагаар эхний аравт багтсан шатарчдын дунд ирэх сарын 4-5 хооронд сорил тэмцээн хийж Монгол Улсаас оролцох тамирчдыг шалгаруулах аж.