Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 711 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 486 нь Улаанбаатар хотод, 255 нь орон нутагт батлагдсан байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны долоон хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1903 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 7196 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 14682 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн- 2959
- Хүндэвтэр- 3226
- Хүнд- 864
- Маш хүнд 147 хүн байна.
