МУИС-ийн захирлын арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн тушаалаар Шинжлэх ухааны сургуулийн харьяанд Археологийн судалгааны төвийг байгуулж, захирлаар нь Антропологи, археологийн тэнхимийн дэд профессор Ц.Төрбатыг томилсон байна. Антропологи, археологийн тэнхимд 2020-2021 онд археологийн чиглэлийн олон туршлагатай шинэ багш ажиллаж эхэлсэн нь хүний нөөцийн хувьд идэвхтэй үйл ажиллагаа явуулах боломжтой бүрдүүлж чадсан байна. Археологийн салбарт МУИС өөрийн байр суурьтай болох, гадаад дотоод хамтын ажиллагааг эрчимжүүлэх, археологийн сургалтыг дэмжих суурь судалгааг хөгжүүлэх үндсэн зорилгын хүрээнд энэхүү төв үйл ажиллагаагаа явуулах юм.