2020 оны арваннэгдүгээр сард нээлтээ хийн, тэмцээнээ зохион байгуулж эхэлсэн Монголын оюутны спортын тавдугаар наадам хойшлохоор болжээ. Биеийн тамир спортын улсын хорооны төсвийн хэмнэлтээс үүдэн тус наадмыг 2021 ондоо багтаан зохион байгуулах боломжгүй болсон талаар тус хорооноос албан бичиг хүргүүлжээ. Тухайн албан бичигт “Монгол Улсын Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн “Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоолын дагуу Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир спортын улсын хороо төрийн байгууллагын чиг үүргийн хүрээнд төсвийн хэмнэлтэд шилжсэнтэй холбогдуулан “Монголын оюутны спортын тавдугаар наадам”-ын төсвийг 2021 онд олгох боломжгүй байна. Монголын оюутны спортын ээлжит наадмыг зохион байгуулахад шаардагдах санхүүжилтийн саналыг 2022 оны улсын төсөвт суулгасан болно” хэмээжээ.
Үүнээс үүдэн оюутнууд 2022 он хүртэл спортын наадмаа хүлээх нөхцөл үүсээд байгаа юм байна. Тиймээс Монголын оюутны спортын холбооноос наадмын Зохион байгуулах хороог ойрын хугацаанд хуралдуулах шаардлагыг БТСУХ-нд хүргүүллээ.