Ардын жүжигчин Д.Гүрсэд: Би Монголын урлагт өөрийн амьдралыг зориулсан

"Мандухай цэцэн хатан" киноны Баянмөнх жонон, "Үхэж үл болно-Чингис хаан" киноны Хуйлдар цэцэн, “Говийн зэрэглээ” киноны II нисгэгч,  " Waiting for the barbirian's" -ын уугуул иргэний дүрээр бидний сэтгэлд хоногшсон МУГЖ Д.Гүрсэд өнөөдөр Монгол Улсын Ардын жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Завхан аймгийн Алдархаан сумын харьяат тэрээр Монголын кино урлагийн салбарт хоёргүй сэтгэлээр олон жил зүтгэж буй ахмад уран бүтээлч юм.

Түүний сэтгэгдлийг хүргэе.

 Монгол Улсын Ардын жүжигчин Д.Гүрсэд “Төрийн өндөр дээд шагналаар шагнасандаа маш их баярлаж байна. Монголын урлаг, түүх соёлын нэгэн үеийн бүтээдэг энэ салбарт өөрийн амьдралыг зориулж өнөөдрийг хүрч, төр засагтаа үнсүүлж байгаадаа баяртай байна. Би нийт 60 гаруй киноны гол болон туслах дүрүүдэд тоглосон. Гадаадын алдартай уран бүтээлчидтэй хамтарч ажилласан удаа ч олон бий. Энэ бол хамт олон, уран бүтээлчдийн маань ач буян юм" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)