Өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар 3.6 сая хүн коронавирусийн халдвар авч, 51 мянга гаруй хүн нас баржээ. ДЭМБ мягмар гарагт халдварын шинэ тохиолдол болон нас барсан хүний ​​тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад зургаан хувиар нэмэгдсэн гэж мэдэгдлээ.

"Сүүлийн сар гаруйн хугацаанд өвчлөл тасралтгүй нэмэгдэж байна. Арваннэгдүгээр сарын 15-наас 21-ний долоо хоногт бараг 3.6 сая шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөхөөсөө 6 хувиар өссөн үзүүлэлт" гэж ДЭМБ-ын тайланд дурджээ.

Шинэ тохиолдлын бараг 67 хувь нь Европ тивд бүртгэгдсэн бөгөөд энэ бүс нутагт өвчлөл 11 хувиар нэмэгджээ. Харин Зүүн өмнөд Азид өвчлөл 11 хувиар, Газар дундын тэнгис орчимд 9 хувь, Африкт 4 хувиар халдварын тоо буурсан байна. Номхон далайн баруун бүсэд нас баралт 29 хувиар, Америкт 19, Европт 3 хувиар тус тус өсжээ.

Сүүлийн 60 хоногийн турш хийсэн шинжилгээний 99.8 хувьд нь дельта хувилбар илэрч байгаа юм.