Дэлхийн улс орнуудын агаарын бохирдлын үнэлгээг гаргадаг iqair.com цахим хуудаст өнөөдрийн байдлаар /2021.11.24/ хамгийн их агаарын бохирдолтой хотуудын тавдугаарт Улаанбаатар хот жагсаж байна. Гэтэл Агаарын чанарын албанаас гаргасан мэдээллээр өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 07.34 цагийн байдлаар Улаанбаатар хотын хамгийн их бохирдолтой Толгойт /42/, Баянхошуу /36/, Таван буудал /21/ орчимд агаар "цэвэр" үзүүлэлттэй байх юм.
Агаарын чанарын албанаас нийт 15 байршилд АЧИ-г хэмждэг бөгөөд өнөө өглөө /2021.11.24 07.34 цаг/