Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү танилцууллаа.
Тэрээр "Халдварын тохиолдлын тоо тогтмол буурч байна. Энэ нь дархлаа сэргээх нэмэлт тунгийн хамрагдалт сайжирсантай холбоотой юм. Хэрвээ зорилтот бүлгийн 50 хувь нь нэмэлт тунд хамрагдвал улбар шараас шар түвшинд шилжинэ. Улбар шар түвшинд 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарласан байсныг үе шаттайгаар нээж байсан. Шар түвшинд шилжсэнээр аж ахуйн нэгжүүд дээр тавигддаг олон хязгаарлалтыг сулруулна" гэлээ.