Энэ жил ахиу ургац хураалаа

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ургацын урьдчилсан дүнг танилцууллаа. Ургац хураалтын урьдчилсан дүнгээр нийтдээ 404.3 мянган га-аас 605.6 мянган тонн үр тариа үүнээс 376.2 мянган га-гаас 567 мянган тонн улаанбуудай, 18.5 мянган га-гаас 181.5 мянган тонн төмс хураан авчээ. 

Энэ жилийн ургац 1989-1990 оны түвшинд дүйж байна. Өнгөрсөн оны ургацын үзүүлэлттэй харьцуулахад үр тариа 173.4 мянган тонноор үүнээс улаанбуудай 155.8 мянган тонноор, тэжээлийн ургамал 130.8 мянган тонноор, тосны ургамал 32.3 мянган тонноор, хүнсний ногоо 3.6 мянган тонноор тус тус ахиу хураан авсан байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. uragsh ni zoochihvoo

    0 0 Хариу бичих