Засгийн газрын хуралдаанаар дараах томилгоог хийсэн байна. ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр С.Мөнхнасанг, Газар зохион байгуулалт, геодез зураг зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр А.Энхманлайг тус тус томилсон талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.
С.Мөнхнасан нь Иргэний нисэхийн ерөнхий газарт 22 жил ажилласан юм.