Германы баруун өмнөд зүгийн Аугсбург хотоос археологичид их хэмжээний зоосон мөнгө олжээ. Эдгээр зоосыг Нерон (МЭ 54-68)-аас Септимий Север (193-211) хүртэлх үеийн Ромын хэд хэдэн эзэн хааны үед цутгаж байсан аж. 5600 ширхэг мөнгөн зоосыг Ромын хуарангийн ойролцоогоос буюу Вертах голын ёроолоос олжээ. Археологичид уг эрдэнэсийг Август Винделикумаас гадуур нуусан гэж үзэж байна. Тухайн үед энгийн легионер жилдээ 375-500 денарийн орлого олдог байсан. Дээрх хэмжээний зоосыг 11-15 жил хурааж байж цуглуулах боломжтой аж.
Мюнхений ойролцоо орших Аугсбург хотыг эртний Ромын эзэн хаан Августын зарлигаар МЭӨ 15 онд Ромын цэргийн хуаран болгон байгуулжээ. МЭ 10 он гэхэд түр хуаранг 3000 цэрэг хүлээн авах чадалтай цайз болгон өргөтгөсөн аж. Үүний дараа тус хот Резиа мужийн төв болж, Ромын засаглалын дараагийн 400 жилийн хугацаанд идэвхтэй хөгжин цэцэглэсэн юм.