Шинжлэх ухааны салбараас Хөдөлмөрийн баатар төрлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шинжлэх ухааны салбарын 100 жил, ШУА-ийн 60 жилийн ойг тохиолдуулан, эрхэлсэн салбартаа амжилт гаргасан хүмүүст төрийн одон, медаль гардууллаа.

Энэ өдөр Ардын багш, академич, профессор Ч.Авдай Хөдөлмөрийн баатар цол хүртсэн бол Малын гавьяат эмч, профессор Б.Бямбаа, академич Т.Дорж нар Ардын багш боллоо.

Харин Шинжлэх ухааны гавьяат  зүтгэлтэн цолоор академич Ц.Баатар, Боловсролын хүрээлэнгийн cекторын эрхлэгч Н.Бэгз, Уламжлал анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн зөвлөх Б.Дагвацэрэн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Ч.Дугаржав, Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Ш.Дэмбэрэл, Хими технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Б.Пүрэвсүрэн, Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Д.Сумъяа, ШУА-ийн дэд Ерөнхийлөгч Г.Чулуунбаатар нарыг шагналаа.

Удирдлагын академийн эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал Ш.Батсүх, Цөмийн энергийн комиссын ахлах ажилтан С.Даваа, Отгонтэнгэр их сургуулийн тэнхимийн эрхлэгч С.Одхүү нар Монгол Улсын Гавьяат багш цол хүртсэн юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Авдай багш монгол улсын бүх инженер, техникийн салбарт анхдагч олон ном бүтээл тууривсан агуу хүн билээ. Та минь урт насалж удаан жаргаарай

    0 0 Хариу бичих
  2. Авдай новш ард түмнийг хуц гэж зандардаг новш

    0 0 Хариу бичих