Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 634 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 342 нь Улаанбаатар хотод, 292 нь орон нутагт батлагдсан байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 11 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1896 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 7378 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 14692 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн- 2961
- Хүндэвтэр- 3379
- Хүнд- 887
- Маш хүнд 151 хүн байна.
