Живсэн тосгон ил гарчээ

Португалийн усан цахилгаан станц урсцаа хаасны улмаас 1992 онд Испанийн Асередо тосгоныг усанд автуулжээ. Ийнхүү живсэн тосгон усны түвшин багасах үеэр ил гардаг байна.

Испани, Португали улсын эрх баригчид далан барихаар хэлэлцээр байгуулснаар Асередо, О Бао, Бускальке, А Релоэйра, Лантемил гэсэн дөрвөн тосгоны ирээдүй аюулд өртсөн аж. Энэ хэлэлцээрийг байгуулснаар хоёр тал Лима голын эрэг дагуух тосгонууд усанд автана гэдгийг тооцоолж байсан тул оршин суугчдыг өөр газар шилжүүлэхээр тохиролцжээ.  

Тосгоны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийн тулд EDP усан цахилгаан эрчим хүчний компани тэдэнд нөхөн олговор санал болгожээ. Ингээд оршин суугчдын 51 хувь нь зөвшөөрөх үед нүүлгэн шилжүүлэлт хийсэн аж. Гэвч зарим иргэд нь тосгондоо амьдрахыг илүүд үзэн өлсгөлөн зарлаж байжээ. 

Живсэн тосгонууд ил гарах үеэр харах гэж ирдэг жуулчдын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. 

 
 
 
 

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)