Ирэх оны гуравдугаар сар гэхэд Европ тивд цар тахлаар амиа алдагсдын тоо хоёр саяас давах төлөвтэй гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) мэдэгдлээ. Ковид19 халдвар энэ бүс нутагт бүртгэгдэж буй нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод байна.
Зөвхөн Их Британид гэхэд л өдөрт бараг 4200 эндэгдэл бүртгэгдэж буй нь есдүгээр сараас хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Европ тивийн 53 улсын 23-т нь эмнэлгийн ачаалал хэтэрсэн бол 49 улсын эрчимт эмчилгээний тасгуудад ор хүрэлцэхгүй болжээ. Байдал энэ хэвээрээ үргэлжилбэл, гуравдугаар сарын эхэн гэхэд Европ даяар 2.2 сая хүн амиа алдана гэж анхаауулж байгаа юм.
Европ дахин тахлын голомт болсон энэ үед зарим улс орнууд иргэдээ зайлшгүй вакцинд хамрагдах шаардлага тавьж эхэллээ. Тухайлбал, Австри улс бүрэн тунд хамрагдаагүй иргэний зорчих эрхийг хязгаарласан анхны улс болж байна.