Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу Улс тунхагласны өдрөөр энэ баасан гарагт бүх нийтээр амарна. Тиймээс энэ өдрөөр болох онцлох урлаг соёл, спортын арга хэмжээнүүдийн мэдээллийг хүргэе.
-Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 97 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаан 12.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
-“Мөрөөдлийн театр” байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан “Мөрөөдлийн театр 10 жил” хүндэтгэлийн хошин урлагийн тоглолт 17.00 цагаас “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд болно.
-Оросын нэрт зохиолч Ф.М.Достоевскийн алдарт “Гэм зэм” романаас сэдэвлэсэн “Гэм зэм” постдрамын жүжиг найруулагч М.Батболдын найруулгаар “Орфей” театрт /Оросын шинжлэх ухаан, соёлын төв/-д 19.00 цагаас эхэлнэ.
-Монголын рок попын ноён оргилууд болох ардын жүжигчин Д.Жаргалсайхан, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн нарын хамтарсан "Ганцхан заяах эх орон" тоглолт “MPM event hall”-д 17.00 цагаас болно.
-Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Ө.Уянгын “Mongolian classic recital” тоглолт “On'n Off” концертын танхимд 17.00 цагаас болно
-Уртын дуучин, соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэчимэгийн “Нэг голын ус” цомгийн баярын тоглолт энэ баасан гарагт “Хүн” театрт 18.00 цагаас болно.
-Уншлагын театр, циркийн үзүүлбэрийг хослуулсан “Зүүдний цирк” тоглолт Улаанбаатар чуулгын танхимд 19.30 цагаас болно.