Нийслэлийн Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны “Задгай”-д хог шатаж байна гэсэн дуудлага өчигдөр буюу энэ сарын 23-ны өдрийн 20:43 цагт Онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиход “Тусгаар тогтнолын ордон”-ы зоорийн давхарт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” худалдааны төвийн хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна.