Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 23, суурин 53, түр 23 цэгт 100 багийн 450 эмч, ажилтан ажиллаж, 6338 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Томоохон зах, худалдааны төвүүдэд 23 түр цэг ажиллаж байна. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.