Нэгдүгээр тун хийлгээд гурван сарын дотор дараагийн тунг тариулаагүй бол вакцингүйтэй адил

Эрдэмтдийн зөвлөлийн тооцооллын багийнхан коронавируст халдварын ирэх сарын төлөв байдал, урьдчилсан таамаг, анхны хувилбарыг танилцууллаа.
Бүрэн тун буюу нэг, хоёрдугаар тунг хийлгэсний дараа 6-8 сарын хугацаанд дархлаа сайн байгаа ч түүнээс дээш хугацаанд дархлаа буурч байгааг тогтоосон. Тиймээс нэмэлт гуравдугаар тун зайлшгүй шаардлагатайг эрдэмтэд зөвлөж байна.
Коронавируст халдварын тохиолдол сүүлийн өдрүүдэд буурч байгаа нь вакцинжуулалтад хамрагдсаны үр нөлөө гэж үзэж байгаа аж. Тиймээс аль болох түргэн хугацаанд халдварыг бууруулахыг зорьж байгаа учир иргэдийг вакцины нэмэлт тунд идэвхтэй хамрагдахыг зөвлөж байгаа юм. Нөгөөтэйгүүр тухайн иргэн нэгдүгээр тун хийлгэсэн ч хоёрдугаар тунд хамрагдахгүй гурван сар болсон тохиолдолд огт вакцин хийлгээгүйтэй адил гэж үзэж байна. Мөн эрдэмтдийн багаас хүчилтөрөгчийн үйлдвэрлэлийг өргөжүүлж, эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцолсон бөгөөд эдгээр санал, зөвлөмжөө УОК-т танилцуулах юм.
 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Бүгд вакцинаа хийлгээд өгөөч гуйя хор иддэггүй Спутник шүтэгч хөх онжигот тэнгэрлэг заяат хааны удмуудаа

    0 0 Хариу бичих