Орцонд өлгийтэй хүүхдээ орхиж явсан иргэнийг олжээ

2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 19:00 цагийн орчимд нийслэлийн ХУД-ийн 16 дугаар хороонд байрлах орон сууцны хорооллын орцонд нярай хүүхэд хаясан хэрэг гарсан. Цагдаагийн алба хаагчид орцонд өлгийтэй нярай хүүхдээ орхиод явсан иргэнийг олж илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байна гэж мэдээллээ. Энэ талаар ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Т.Билгүүн "Цагдаагийн байгууллагад орон сууцны хорооллын орцонд нярай хүүхэд хаясан байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс эрэн сурвалжлах шуурхай ажиллагааг тасралтгүй зохион байгуулсны үндсэнд нярайг хаясан эцэг, эхийг олж тогтоолоо. Орхигдсон нярайг Хүүхдийн нэгдсэн сувилалд хүлээлгэн өгсөн" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. Эцгүүд бол олон орхиж байгаа байх шүү. Тэдэнд АХ авдаг болмоороо

    1 0 Хариу бичих
  2. Хүүхэд ямар буруутай гэж

    0 0 Хариу бичих
  3. Хүн бараадуулж, ядаж орцонд орхиж лээ хөөрхий. Ямар аргатайдаа үрээ орхих вэ? Хүний амьдралыг, юу туулж яаж явааг нь мэдэхгүй байж бүү харааж зүхээрэй. Эвий дээ.

    1 1 Хариу бичих
    • Hutsaad uliad bai huuhdee hayaj baigaa erguu maliig yundaa umuuruu vee??? Hun chanargui novshiig bitgii hudlaa sain hunii dur esgej jujeed bai hayaj ogt bolohgui yadaj urguuleh baisan esvel nyalhasiin clinict ugch bolno 10 sar teesen uuruusuu unasan huuhdee zolbin gulug tuuruulj baigaa yum shig hayaj baigaa huniig shorond oruulah heregtei ahij heden ch huuhdiin amidralaar togloh yum bilee!

      13 7
  4. Хүн бараадуулж орхисон нь яамай даа.Эхчүүдийг үзэн ядаж дарамтлахаасаа өмнө эрчүүдэд хариуцлага тооцдог болгомоор юм.

    21 0 Хариу бичих
  5. Үр хүүхдээ хаясан эхчүүдийг газрын гаваар ортол дарамтлана, эцгүүдийг нь яахчгүй, энэ ариун явдал уу

    33 0 Хариу бичих
  6. Yaj ch xechuu bsan negent xun bolood garaad irsen ur xuuxdee xayadag iim ex baidag aa iim araatanlag xumuust eruugiin xariuchlaga xuleelgex xeregtei xuchinii baiguullaga echeg exiig ni olj togtoox buzee

    1 0 Хариу бичих