“Утгын чимэг 2021” наадамд П.Батхуягийн "Агь нүдэлж байлаа" тэргүүллээ

Төрийн шагналт, зохиолч С.Удвалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Утгын чимэг" богино өгүүллэгийн наадмын сүүлийн шатны шалгаруулалт Хүүхэлдэйн театрт амжилттай болж өндөрлөлөө.  Энэ удаагийн наадмын шилдэг бүтээлээр зохиолч  П.Батхуягийн "Агь нүдэлж байлаа” өгүүллэг шалгарсан байна. Тус наадмын шилдэг аравт П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа”, Г.Болормаагийн “Сэтгэлийн агь”, Г.Даваасүрэнгийн “Нохойны нулимс”, С.Пүрэвсүрэнгийн “Шаазгай үр”, Т.Дарханхөвсгөлийн “Тэнгэр дуугаргадаг хүн”, Б.Цоожчулуунцэцэгийн “Эх”, До.Цэнджавын “Хийлч”, О.Энхжавхлангийн “Тэмдэгт нэгэн овоо”, М.Эрдэнэбатын “Зүүдэлсэнгүй явлаа”, Х.Эрдэнэцэцэгийн “Уулын зөрөг зам” зэрэг өгүүллэгүүд шалгараад байсан билээ. Дашрамд дурдахад, Төрийн соёрхолт, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Догмид “Утгын чимэг” наадамд хамгийн олон удаа тэргүүлсэн зохиолч юм. Түүний хувьд 1991 онд “Хүний хань”, 1993 онд “Аргагүй амраг”, 2000 онд “Томоогүй нас” өгүүллэгээрээ түрүү магнай өргөж байжээ.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)