АНЭУ-ын Дубай хотноо үргэлжилж буй “Экспо-2020” дэлхийн үзэсгэлэн яармагт Монгол Улс оролцож байна. Үзэсгэлэнгийн түүхэнд анх удаа оролцогч улс бүр “Opportunity, mobility and sustainability” сэдвийн хүрээнд өөрийн түүх, соёл, технологийн хөгжлийг харуулсан павильон тохижуулан оролцож байгаа юм байна. Тус үзэсгэлэнг Соёлын яам, Монголын үндэсний музей, Монголын үндэсний номын сан зэрэг байгууллагууд дэмжин оролцож байгаа бөгөөд өдөрлөгийн хүрээнд Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид ардын язгуур урлаг, түүний төрөл зүйлийн гайхамшгийн дээжээс толилуулсан байна. Монгол Улс, АНЭУ хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиож байгаа. Тэгвэл ойн хүрээнд Абу Даби хотноо Монгол Улсын ЭСЯ-ыг нээхээр болсон байна.